Монголд анх удаа хотхон дотроо авто машины хөдөлгөөнгүй байхаар төлөвлөгдсөн, барилгуудыг өөр хооронд нь явган хүний гүүрэн гарцаар холбосон архитектурын өвөрмөц шийдэл бүхий Мандала Гарден хорооллын төсөлд ажиллав. Тус хотхоны блокуудыг нэгдсэн урсгалаар нэвт холбосон гүүрэн гарцуудын үндсэн болон туслах металл бүтээцүүдийг инженерчлэлийн өндөр түвшинд үйлдвэрлэн, иж бүрэн угсарч ашиглалтад хүлээлгэн өглөө. Хотхоны оршин суугчдын тав тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн, орчин үеийн хот төлөвлөлтийн шинэлэг шийдэл бүхий металл гүүрний угсралтыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн ажил боллоо.
Огноо:
2025.05.11
Захиалагч:
Монкон Констракшн ХХК
Байршил:
Улаанбаатар, Хан-Уул дүүрэг