Барилгын агааржуулалт, халаалт, хөргөлтийн систем үйлдвэрлэлийн чиглэлээр тэргүүлэгч "ЭйрВинт" ХХК-ийн захиалгаар тус компанийн үйлдвэрийн өргөтгөлийн барилгын үндсэн карказ болон сендвич хавтан угсралтын ажлыг гүйцэтгэж байна. Төслийн хүрээнд 40х22 метрийн харьцаатай, дотроо технологийн хүнд даацын гүүрэн крантай үйлдвэрийн барилгын үндсэн металл рам (карказ)-ыг инженерчлэлийн өндөр түвшинд угсарч гүйцэтгэв. Мөн үйлдвэрлэлийн өвөрмөц орчны дулаан тусгаарлалт, галын аюулгүй байдлын стандартыг дээд зэргээр хангах зорилгоор 150 мм-ийн (15 см) зузаантай, чулуун хөвөн дүүргэгчтэй сэндвич хавтанг гадна хана болон дээвэрт иж бүрэн угсарах ажлыг үргэлжлүүлж байна.